Мэдээ, мэдээлэл
                         

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны жуух бичиг, салбарын тэргүүний ажилтаны цол тэмдэгт тодорхойлсон материалыг 2022 оны 01-р сарын 10 хүртэл хүлээн авч байна.

Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр, худалдаа, үйлчилгээний салбарын тэргүүний ажилтны хүндэт тэмдэг болон хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны шагнал олгох журамын 5.1.2-т цагаан сараар яамны жуух, салбарын тэргүүний ажилтан цол тэмдэгийг гардуулах боломжтой байдаг. Тус журмын 2.1. Хөдөө аж ахуй, үйлдвэр, худалдаа, үйлчилгээ, хоршооны салбарт болон салбарын сургалт, эрдэм шинжилгээний байгууллагад 15-аас доошгүй жил ажилласан, дэвшилтэт техник технологи, шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлсэн, импорт орлох бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэн тодорхой үр дүнд хүрсэн ажилтан, болон иргэнийг “Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, “Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр, 10-аас доошгүй жил ажилласан аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагч болон иргэдийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Жуух бичиг”-ээр тус тус шагнана гэж тусгажээ.

Иймд яамны жуух бичиг, үйлдвэр, худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтан хүндэт тэмдэгт тодорхойлогдох хүсэлттэй аж ахуй нэгж, хувь хүмүүс дараах материалыг бүрдүүлж 2022 оны 01-р сарын 10-ний дотор ОСНМХ-ны гүйцэтгэх захирал О.Сансархүүтэй 8809-9436 дугаараар холбогдож ирүүлнэ үү. Үүнд:

Аж ахуй нэгжийн байгууллага:

4.6. Шагналд нэр дэвшигчийг тодорхойлохдоо дор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ:

4.6.1. Шагналд нэр дэвшигчийн танилцуулга /Маягт 1/; https://mofa.gov.mn/exp/blog/43/94

4.6.2. Ажил байдлын тодорхойлолт;

4.6.3. Хамт олны хурлаар хэлэлцсэн тэмдэглэл;

4.6.4. Онцгой амжилт гаргасан бол түүнийг гэрчлэх баримт бичиг;

4.6.5. Шагнуулах тухай эрх бүхий албан тушаалтны гарын үсэг бүхий албан бичиг;

Хувь хүн:

4.6. Шагналд нэр дэвшигчийг тодорхойлохдоо дор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ:

4.6.1. Шагналд нэр дэвшигчийн танилцуулга /Маягт 1/; Маягтыг дараах линкээс татан авна уу.  https://mofa.gov.mn/exp/blog/43/94

4.6.2. Ажил байдлын тодорхойлолт;

4.6.3. Хамт олны хурлаар хэлэлцсэн тэмдэглэл;

4.6.4. Онцгой амжилт гаргасан бол түүнийг гэрчлэх баримт бичиг;

4.6.5. Шагнуулах тухай эрх бүхий албан тушаалтны гарын үсэг бүхий албан бичиг;

4.6.6. Нутгийн захиргааны байгууллагын санал

Холбоо барих

Хаяг: #141, Factory street, 3rd khoroo, Khan-Uul district Ulaanbaatar, Mongolia

Э-Мэйл: info@oyodol.mn

Утас: 7004-0000

Хамтран ажиллагчид

Хамтран ажиллагч - 1

Хамтран ажиллагч - 2

Хамтран ажиллагч - 3

Хамтран ажиллагч - 4

Хамтран ажиллагч - 5

Нийгмийн сүлжээ