Гишүүний давуу тал
                         

Гишүүдийн давуу тал

Гишүүдийн давуу тал

ОСНМХ-ны гишүүдэд дараах боломж болон давуу талууд үүснэ.

  1. Салбарын хэмжээнд батлагдсан хууль, тогтоол, дүрэм, журам, стандартуудын талаарх мэдээллээр хангагдах, тэдгээрийн явц, хэрэгжилттэй байнга танилцах.
  2. Холбоогоор дамжуулан төрийн болон орон нутгийн байгууллагуудтай мэргэжлийн түвшинд харилцах, мэдээлэл солилцох, эрх ашгаа хамгаалуулах, санал хүсэлтээ хүргүүлэх.
  3. Оёдлын салбарын чуулга уулзалт, хурал зөвлөгөөнд оролцох.
  4. Холбоогоор уламжлуулан ажилчдыг шагналд тодорхойлуулах.
  5. Салбарын хэмжээнд зохиогдож буй хурал цуглаан, сургалт семинар, хэлэлцүүлэг, үзэсгэлэн худалдаа, уралдаан тэмцээн, спортын арга хэмжээ зэрэг үйл ажиллагаануудад тогтмол хамрагдах.
  6. Бусад оёдлын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй холбоо тогтоох, харилцан мэдээлэл солилцох, амжилттай яваа сайн туршлагуудаас суралцах
  7. Холбооноос зохиогдох удирдлагуудад зориулсан хөнгөлөлттэй, шат дараалсан сургалтуудад хамрагдсанаар компанийн засаглалаа сайжруулаж бизнесийн хувьд өсөж дэвших.
  8. Холбооноос зохион байгуулах хөнгөлөлттэй сургалтуудад ажилчдаа хамруулан мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлж чадваржуулах.
  9. Холбоо нь техник мэргэжлийн сургуулиудтай хамтран ажиллаж шаардлагатай байгаа мэргэжилээр оюутан сургах, мэргэшүүлэх, ажлын байран дээр дадлагажуулах тул хэрэгцээтэй хүний нөөцөөр хангагдах.
  10. Төрийн болон ТББ-тай хамтран зохион байгуулах төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах.
  11. Төр болон бусад хувийн хэвшлийн байгууллагуудын мэргэжлийн холбоодоос мэдээлэл авч холбоонд санал болгосон захиалгат ажлуудад хамрагдах, оролцох, гүйцэтгэх.
  12. Ижил төрлийн оёдлын үйлдвэрлэл явуулдаг компани, хувь хүмүүс нэгдэн том хэмжээний оёдлын ажлын захиалгуудыг хамтран гүйцэтгэх боломжтой байдаг ба холбооны гишүүн үйлдвэрүүд хоорондоо кластер хэлбэрээр харилцан зохион байгуулалтад орох.

Холбоо барих

Хаяг: #141, Factory street, 3rd khoroo, Khan-Uul district Ulaanbaatar, Mongolia

Э-Мэйл: info@oyodol.mn

Утас: 7004-0000

Хамтран ажиллагчид

Хамтран ажиллагч - 1

Хамтран ажиллагч - 2

Хамтран ажиллагч - 3

Хамтран ажиллагч - 4

Хамтран ажиллагч - 5

Нийгмийн сүлжээ