Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо ГҮ ТББ-аас оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэлийн салбарын “АЛТАН ЗҮҮ -2022” шинэ жилийн цэнгүүнийг 12-р сарын 18-нд зохион байгуулж шилдэгүүдээ шалгаруулж өргөмжиллөө. Оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэлийн салбарт 815 аж ахуй нэгж, 1900 гаруй хувиараа хөдөлмөр эрхлэгч, 15,480 ажилтан ажиллаж байна. Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбооны төлөөлөн удирдах зөвлөл, мэргэжлийн зөвлөл, хяналтын зөвлөл холбогдох материал болон салбартаа оруулсан хувь нэмэр, амжилтыг үнэлж 2021 оны шилдэг брэндээр Ивээл брэнд, онцлох шинэ брэндээр Үр минь, ээлтэй ажил олгогчоор Монлайн брэнд тус тус шалгарсан байна. Сугалаа сугалж азтан шалгаруулсан бөгөөд Их газрын чулуу ХХК-ний захирал П.Баяржаргал супер азтанд 1,000,000₮ өгчээ. Мөн 999 сорьцтой, 1.23 грамм шижир алтаар хийсэн алтан зүүг дуудлага худалдаагаар Таван дүүрэн ХХК-ний захирал Ц.Навчаа 2,500,000₮-өөр худалдан авлаа.