Мэдээ, мэдээлэл
                         

Д. ТУНГАЛАГ: ХЭРЭГЛЭГЧИД “МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭСЭН” ХУВЦАС ӨМСӨХ ДУРТАЙ БОЛСОН

   "Бид хэрхэн ажилладаг вэ" цуврал #LIVE-ийн 7-р дугаарт  Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны Тэргүүн, “#Urban #Jeans” брендийн үүсгэн байгуулагч, Денимон ХХК-ний ерөнхий захирал Д.Тунгалаг оролцлоо. Энэ удаагийн лайв маань “Урбан” брэндийн  төв салбарын нээлтийн үйл ажиллагааны үеэр болсон учраас дэлгүүрийн үйл ажиллагаа болон брэндийн тухай ярилцсан юм. Түүний хувьд компаниа  2009 онд байгуулж байсан бол өнөөдрийн байдлаар 100 гаруй ажилтантайгаар үндэсний тэргүүлэгч үйлдвэрлэгч болтлоо хөгжсөн байна. Тэдний хамт олон "Монгол" хүний биеийн онцлогт тохирсон "U" суудалтай жийнсэн өмднөөс гадна жийнсэн цамц, шорт, юбка зэрэг өдөр тутамдаа өмсөх боломжтой чанартай, загварлаг цуврал гаргаж байгаа. Мөн “Хүрээ” үндэсний хувцас, эрэгтэй эмэгтэй цамц, малгай, боолт зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд санал болгож байна. 

“УРБАН” БРЭНД ХЭРЭГЛЭГЧДЭЭ ИЛҮҮ ОЙРТОХ ҮҮДНЭЭС “ТӨВ ДЭЛГҮҮР” -ЭЭ НЭЭСЭН

  Нэг сараас хойш короновирусын шалтгаалан цагаан сарын баярт зориулсан  хамгийн их борлуулалт хийдэг “Хүрээ” коллекцио үйлдвэрлэсэн ч давагдашгүй хүчин зүйл тулгарч борлуулах боломжгүй   хүнд хэцүү байдалд орсон.

Гэвч юм муудах тусам дагаад унаж болохгүй. Иймээс хэцүү байгаа ч бид боломжийг судалж, чадвахжуулах, компанийн зохион байгуулалт болон ажилчдаа сургах, бүтээгдэхүүнээ илүү чанартай болгох тал дээр илүү анхаарч ажилласан.

 Манайх өмнө Улаанбаатар хотын хэмжээнд 13 салбартай байсан. Одоо зургаа байгаа цаашид ч багасгаж, төвлөрсөн том дэлгүүртэй болгох зорилготой. Эхний удаад 3,4-Р ХОРООЛЛЫН “Тумбааш” дэлгүүрийн 2-р давхарт “ТӨВ САЛБАР”нээж, хэрэглэгчдэд шинэ коллекцио танилцуулж байгаа юм

ХЭРЭГЛЭГЧИД “МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭСЭН” БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ӨМСӨХ ДУРТАЙ БОЛСОН

  Манай компанийг анх жийнсэн өмд үйлдвэрлэхэд “БНХАУ-аас хямдхан жийнсэн өмд” ирж байхад Монголчууд үйлдвэрлэлээ юу гэж хэлдэг байсан. Гэтэл одоо хэрэглэгчдийн хандлага өөр болсон. Жишээ нь танай өмдийг тогтмол авч өмсдөг, материал сайжирч байна, үнэ боломжийн зэрэг сэтгэгдлээ илгээж байна.

Энэ нь хэрэглэгчид ялангуяа залуучууд “МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭСЭН” БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ӨМСӨХ ДУРТАЙ БОЛСОН гэж ойлгож болно. Үүнд бид бахархаж урам зориг авч, сэтгэл өндөр байдаг.

 

БРЭНДҮҮДИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧДАД ХАНДАЖ ХЭЛЭХЭД МАРКЕТИНГ ГЭДЭГ БОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

  Манай бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн алба буюу маркетингийн баг маш чадварлаг залуучууд байдаг. Компанийн маань хөгжүүлэлтийг Гүйцэтгэх захирал Д. Соронзонболд манлайлж ажилладаг. Контентийн санаа, зураг авалт зэрэг бүх зүйл дээр үйлдвэрийн , дизайнер, борлуулалтын албатайгаа хамтарч реклам, зар сурталчилгаа хийдэг. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн судалгаа дээр үндэслэж, санаагаа хуваалцаж, тогтмол хөгжүүлдэг. Иймээс шинээр гарч ирж байгаа брэндүүдийн үүсгэн байгуулагчдад хандаж хэлэхэд маркетингийн маркатенги гэдэг бол хөрөнгө оруулалт хийгээрэй гэж зөвлөмөөр байна.

 

ОЁДЛЫН САЛБАРТ ТӨВЛӨРЧ, ХАМТАРЧ АЖИЛЛААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ

Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбоо үүсгэн байгуулагдаад хоёр жил гаруй болж байгаа. Ихэнх хүмүүс оёдлын салбарынхан тархай бутархай, чадваргүй гэсэн ойлголттой байдаг. Иймээс энэ үед салбарынхаа нэр хүндийг өргөх, бүх үйлдвэрлэгчид хамтраад өсөж дэвших, нэгдмэл байх нь чадваржих, туршлага солилцоход дэмтэй байгаасай гэж хүсдэг учраас Холбооны Тэргүүнээр ажиллаж яваа.  Холбооны хамт олон маань нэг үеэ бодвол нэгнээ мэддэг боллоо, хамтарч  ажиллаж байна. Мөн хандлага эерэг болсон гээд маш олон ач холбогдолтой зүйлс их бий. 

  Салбарынхандаа хандаж хэлэхэд сүүлийн 5 жил брэндийн бүтээгдэхүүнүүд маш их гарч ирлээ. Боловсон хүчнүүд маш их чадвартай болж, хэрэглэгчдэд санал болгож байгаа загвар болон нэр төрөл арвин болж байгаад баяртай байна. Иймээс оёдлын салбарынхан хоорондоо өрсөлдөх бус хамтдаа цаашаа явах ёстой. Дотоодын том зах зээл байгаа учраас дэвшилт технологийг ашиглаж, өөрсдийгөө чадаржих, барааны чанар дээр анхаарч ажиллаасай гэж хүсдэг гэдгээ хуваалцаж байлаа. Энд хүрээд лайв маань өндөрлөлөө. Удахгүй холбооны үйл ажиллагаатай холбоотой лайв дахин хүргэхээр төлөвлөсөн гэдгээ лайв хийсэн ОСНМХ-ны Гүйцэтгэх захирал О. Сансархүү хэллээ.

 Лайв үзэх линк: https://www.facebook.com/oyodol.mn/videos/575702940031685/ 

Холбоо барих

Хаяг: #141, Factory street, 3rd khoroo, Khan-Uul district Ulaanbaatar, Mongolia

Э-Мэйл: info@oyodol.mn

Утас: 7004-0000

Хамтран ажиллагчид

Хамтран ажиллагч - 1

Хамтран ажиллагч - 2

Хамтран ажиллагч - 3

Хамтран ажиллагч - 4

Хамтран ажиллагч - 5

Нийгмийн сүлжээ