#ОСНМХ-оос оёдлын үйлдвэрлэл эрхлэх хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн яваа залуус, мөн энэ салбарт ажиллаж байгаа шинэхэн бизнес эрхлэгчдэдээ зориулсан "Бид хэрхэн ажилладаг вэ" анхны сургалтаа зохион байгууллаа.
Сургалтанд танхимд 15 хүн, найман аймгаас орон онлайнаар 40 орчим хүн хамрагдсан юм. Энэ удаагийн сургалт танхим болон онлайн сургалтыг хослуулснаараа онцлог болсон гэдгийг зохион байгуулагчид онцоллоо. Мөн Оёдлын салбарын манлайлагч, туршлагатай, тууштай захирлуудаас хүссэн асуултаа асууж, амжилтын нууцаас нь суралцсан оролцогчдын сэтгэгдэл ч өндөр байсан гэдгээ хуваалцсан юм.
Анхны сургалтын зочноор "Урбан" брэндийн үүсгэн байгуулагч, "Денимон" ХХК-ийн Ерөнхий захирал, Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооны тэргүүн Д. Тунгалаг "Бид хэрхэн ажилладаг вэ" сэдвээр"Монлайн" ХХК-ийн Ерөнхий захирал, ОСНМХ-ны ТУЗ-ийн гишүүн А.Чимэд-Очир Бидний хандлага сэдвээр, харин "Best " хөтөлбөрийн бизнес зөвлөх Ц. Оюунчулуун нар илтгэл, сургалт хийлээ. Сургалтын үндсэн бүрэлдэхүүнд "Их газрын чулуу" ХХК-ийн захирал, ОСНМХ-ны ТУЗ-ийн гишүүн П. Баяржаргал "Оёдлын салбарын менежмент" , ОСНМХ-ны Гүйцэтгэх захирал О. Сансархүү "Оёдлын салбарын маркетинг" сэдвээр сургалт орлоо.
ОСНМХ-оос энэхүү сургалтыг тогтмол хугацаанд зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Ингэснээр бусадтай боломжоо хуваалцаж, бизнесээ эхлүүлэх гэж байгаа залуучуудад мэдлэг, чадвар, туршлагаасаа хуваалцахаар зорьжээ. Мөн салбарын уяалдаа холбоог хөгжүүлэхэд томоохон ач холбогдолтой.