Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбооноос тогтмол хугацаанд "Бид хэрхэн ажилладаг вэ " цуврал бичлэгийг олон нийтэд хүргэж байгаа билээ. Маргааш буюу 05-р сарын 26-нд 18.30-аас болох дөрөв дэх дугаарын маань зочноор "Хадлан дээл"брэндийг үүсгэн байгуулагч, Три Флэймс ХХК -ийн Ерөнхий Захирал Т.Хонгорзул оролцоно. Тэрээр хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авч, олны танил хүмүүсийн өмсөх дуртай "Хадлан" дээлийг үйлдвэрлэж, үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Салбартаа манлайлагчдын бизнесийн нууц болон үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж, хамтран ажиллахаар бол уншигч та Оёдлын Холбоо /оснмх/ гэсэн фэйсбүүк пэйж хуудсаар дамжуулах бичлэгтэй хамт байгаарай.