Мэдээ, мэдээлэл
                         

Орон нутаг дахь салбар холбооны журамын төсөлтэй танилцаж саналаа ирүүлнэ үү.

Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбооны гуравдугаар их хурал 2022 оны 02-р сарын 26-нд Монголын үйлдвэрчиний соёлын төв ордоны хурлын зааланд болно. Та их хуралд оролцохыг хүсвэл https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfJgAm8KE9_va0qfe9D2vi3he6J_95Lb7x37R11S9y0YSc_bA/viewform энэхүү линкээр орж бүртгүүлнэ үү. 

Орон нутагт үйл ажиллагаагаа тэлж ажиллах зорилгоор салбар холбооны журамын төслийг AKP хууль зүйн фирмээр боловсруулсан. Та бүхэн журамтай холбоотой санал хүсэлтээ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. хаяг руу илгээнэ үү. 

ОЁДЛЫН САЛБАРЫН НЭГДСЭН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООНЫ

ОРОН НУТАГ ДАХЬ САЛБАРЫН

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1      дүгээр зүйл. Ерөнхий зүйл

1.1  Энэхүү Журмаар Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбоо /цаашид “ОСНМХ” гэх/-ны орон нутаг дахь салбарын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, орон нутаг дахь гишүүний үйл ажиллагаа, тэдгээрийн хоорондын харилцааг зохицуулна.

2      дугаар зүйл. Салбарын үйл ажиллагаанд баримтлах зарчим

2.1  Салбарын үйл ажиллагаа нь хууль дээдлэх, хамтран ажиллах, ил тод байх, гишүүд санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, ОСНМХ-ны үйл ажиллагаа гишүүдэд тэгш, хүртээмжтэй байх зарчимд үндэслэнэ.

2.2  Салбар нь ОСНМХ-ны бэлгэдэл, бэлгэ тэмдгийг өөрийн үйл ажиллагаандаа хэрэглэнэ.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

САЛБАРЫН ЧИГ ҮҮРЭГ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

3      дугаар зүйл. Салбарын чиг үүрэг

3.1  Салбар нь оршин байх засаг захиргааны нэгждээ дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

3.1.1      ОСНМХ-ны үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэх;

3.1.2      ОСНМХ-ны дүрэм журмыг хэрэгжүүлэх;

3.1.3      ОСНМХ-оос олгосон эрхийн хүрээнд төрийн байгууллагад төлөөлөх;

4      дүгээр зүйл. Салбарын зохион байгуулалтын хэлбэр

4.2  Салбар нь орон нутагт ОСНМХ-ны нэрийн өмнөөс, түүнээс олгосон эрх хэмжээ, чиглэлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах бүтцийн нэгж байна.

4.3  ОСНМХ-ны салбарыг Монгол Улсын аймаг бүрд байгуулан, ажиллуулж болно. Салбар байгуулах шийдвэрийг ОСНМХ-ны Удирдах зөвлөл гаргана.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРХЛЭН ЯВУУЛАХ

5      дугаар зүйл. Салбарын тэргүүн

5.1  Салбарын тэргүүн нь Салбарын өдөр тутмын үйл ажиллагааг сайн дурын үндсэн дээр удирдан зохион байгуулна.

5.2  Салбарын тэргүүнийг орон нутгийн гишүүд дунд санал хураалт нууцаар явуулж олонхын санал авсан гишүүнийг, эсхүл салбарын гишүүд хурал хийн сонгоно.

5.3  Салбарын тэргүүн сонгох хурал болон санал хураалтыг шаардлагатай тохиолдолд ОСНМХ-оос УЗ-ийн гишүүн томилогдон зохион байгуулна.

5.4  Салбарын тэргүүнийг Энэхүү журмын 5 дугаар зүйлийн 5.2-т заасан шаардлагын дагуу сонгоогүй тохиолдолд, салбарын тэргүүнээр сонгогдсонд тооцохгүй.

5.5  Салбарын тэргүүнтэй гэрээ байгуулан ажиллах бөгөөд энэ зүйлийн 5.2-т заасан санал хураалтын дүн эсхүл хурлын тэмдэглэл, шийдвэрийг үндэслэн салбарын даргыг ОСНМХ-ны Гүйцэтгэх захирал томилно.

5.6  Салбарын тэргүүнээр дараах шаардлага хангасан гишүүн нэр дэвшинэ.

5.6.1      ОСНМХ-ны гишүүн байх;

5.6.2      Гишүүнчлэлийн үүргийн зөрчилгүй;

5.6.3      Оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэлийн салбарт гурваас доошгүй жил ажилласан туршлагатай байх;

7      дугаар зүйл. Салбарын тэргүүний чиг үүрэг

7.1  Салбарын дарга нь дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

7.1.1      Салбарын өдөр тутмын үйл ажиллагаанд хамаарах гэрээ хэлэлцээр байгуулах, ОСНМХ-оос олгосон эрхийн хүрээнд хөрөнгө захиран зарцуулах;

7.1.2      Хариуцсан салбар дахь ОСНМХ-ны гишүүдийг ОСНМХ-ны дүрэмд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх;

7.1.3      ОСНМХ-ны дүрэм, ОСНМХ-оос баталсан бусад дүрэм, журмыг тухайн орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, тэдгээрийг боловсронгуй болгох тухай өөрийн болон гишүүдийн саналыг ОСНМХ-нд уламжлах;

7.1.4      Гишүүдийн ОСНМХ-ны өмнө хүлээсэн үүргийн биелэлтэд хяналт тавьж ажиллах;

7.1.5      ОСНМХ-ны үйл ажиллагааг орон нутагт сурталчлах, мэдээлэх;

7.1.6      ОСНМХ-ны гишүүдийг сурч боловсрох, түвшин тогтоох, түвшин ахиулах шалгалтад зуучилж өгөх;

7.1.7      ОСНМХ, түүний эрх бүхий этгээдүүдээс өгсөн бусад үүрэг, даалгаврыг биелүүлэх;

7.1.8      ОСНМХ-нд гишүүн бүртгэх.

7.2  Салбарын даргыг Удирдах зөвлөл дараах үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлнө.

7.2.1      Эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон;

7.2.2      Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан;

7.2.3      Ёс зүйн зөрчил гаргаж, хариуцлага хүлээсэн;

7.2.4      Гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээс тогтоож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон.

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ДАХЬ ГИШҮҮНИЙ ОРОЛЦОО

8      дугаар зүйл. Орон нутгийн салбарт гишүүн шинээр бүртгэгдэх

8.1  ОСНМХ-нд гишүүнээр элсэхийг хүссэн хувь хүн, байгууллага нь ОСНМХ-нд бүртгүүлэн, салбар холбоонд гишүүний хураамж төлснөөр гишүүнээр бүртгэгдэнэ.

8.2  Салбар холбоо нь ОСНМХ-ны үндсэн дүрэмд тусгагдсантай адил хэмжээний татвар төлнө.

8.3  Гишүүн  нь ОСНМХ-ны салбарт бүртгэгдсэнээр орон нутгийн салбараар дамжуулан гишүүний эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

9      дүгээр зүйл. Орон нутгийн салбарт төрийн бус байгууллага, хоршоо, нөхөрлөлийг бүртгэх

9.1  ОСНМХ-нд гишүүнээр элсэхийг хүссэн төрийн бус байгууллага, хоршоо, нөхөрлөл нь ОСНМХ-нд хүсэлт гарган, гишүүний хураамж төлснөөр гишүүнээр бүртгэгдэнэ.

9.2  Төрийн бус байгууллага, хоршоо, нөхөрлөл нь хурал хийн, салбарын тэргүүнийг сонгоно.

9.3  Салбар холбоо болохоор хүсэлт илгээн, гишүүний хураамж төлсөн төрийн бус байгууллага, хоршоо, нөхөрлөл нь ОСНМХ-ны үндсэн дүрэмд тусгагдсантай адил хэмжээний татвар төлнө.

9.4  Төрийн бус байгууллага, хоршоо, нөхөрлөл зэрэг нь ОСНМХ-ны салбар холбоо болон бүртгэгдсэнээр тус төрийн бус байгууллага, хоршоо, нөхөрлөлийн гишүүд нь ОСНМХ-ны гишүүний эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

10   Салбарын үйл ажиллагааны талаар гишүүний эдлэх эрх, хүлээх үүрэг

10.1   Тухайн салбарт харьяалагдаж буй гишүүн нь салбарын даргаар дамжуулан ОСНМХ-оос үзүүлэх үйлчилгээ, мэдээлэл авах, салбараар дамжуулан гишүүний эрхээ хэрэгжүүлнэ.

10.2   Салбарын даргын үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлж, энэ Журам болон ОСНМХ-ны дүрэм, бусад дүрэм, журамд заасан эрхийн хүрээнд тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.

 

ТАВДУГААР БҮЛЭГ

САНХҮҮЖИЛТ

11   дугаар зүйл. Салбарын санхүүжилт

11.1 Салбараар дамжуулан зохион байгуулж буй үйл ажиллагааны санхүүжилтийг салбар холбоо өөрөө хариуцна.

 

ЗУРГААДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

12   дүгээр зүйл. Журам хүчин төгөлдөр болох

11.1 Энэхүү Журмыг 2022 оны .. дүгээр сарын ..-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

 

 

Холбоо барих

Хаяг: #141, Factory street, 3rd khoroo, Khan-Uul district Ulaanbaatar, Mongolia

Э-Мэйл: info@oyodol.mn

Утас: 7004-0000

Хамтран ажиллагчид

Хамтран ажиллагч - 1

Хамтран ажиллагч - 2

Хамтран ажиллагч - 3

Хамтран ажиллагч - 4

Хамтран ажиллагч - 5

Нийгмийн сүлжээ