“Бид хэрхэн ажилладаг вэ” цуврал лайвын тав дах дугаар маань “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт” зориулан олон нийтэд хүрлээ. Энэ утгаараа “Бид аз жаргалыг өлгийднө” уриатай “Angel baby” өлгийний үйлдвэрийн үүсгэн байгуулагч, “Angel Baby” Хүүхдийн Их Дэлгүүр захирал Т.Түмэнжаргал оролцлоо. Түүний хувьд 20-иод жилийн өмнөөс өлгий оёж эхэлсэн бол “Аngel baby” үүсгэн байгуулаад 11 жил болж байгаа юм. .
ҮЙЛДВЭРИЙН ТҮҮХ
Манай ээж “Хархорин” зах дээр худалдаа эрхэлдэг, би өлгийг нь оёж өгөөд цалин авдаг байсан. Өөрөө ээж болоод эхний хүүхэд дээрээ анзаараагүй. Харин 2008 онд хоёр дахь охиноо төрүүлэхдээ өлгий маань их удаж ирсэн. Тэр үед л үйлдвэрийнхээ санааг олж, өлгийг сайжруулъя, эмнэлэг дээр нь хүргэж өгье гэж бодол төрсөн түүхтэй. Ямар загвартай байх вэ, хүний хэрэгцээг хэрхэн хангах зэрэг бүхий л талаас нь тэмдэглэж, жил хагас судалгаа хийсэн. Ингээд Монгол ахуйд нийцсэн байгалийн эко 100% хөвөн даавууг сонгох хэрэгтэй бодоод, туршилтаар ээжийнхээ лангуу дээр борлуулж байлаа.
“АNGEL BABY” ӨЛГИЙНИЙ ҮЙЛДВЭР БОЛ ЭЭЖ НАРЫН ХАЙР ДЭЭР ҮҮСЭЖ БИЙ БОЛСОН
“Angel baby” хүүхдийн их дэлгүүр маань Улаанбаатарт таван дэлгүүртэй. Орон нутагт 40 гаруй гэрээт борлуулагчтайгаар Монгол Улсын хэмжээнд өлгийний чиглэлээр тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. Үйлдвэрээ хийж, дэлгүүрээ нээсний дараагаар ээж, аав нараас ийм зүйл байвал хэрэгтэй гэсэн хэрэглэгчдийн эрэлт дээр тулгуурлаж, хөгжүүлэлт хийдэг. Манайх одоогоор 3,000 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Ээж нарын хайраар бүтсэн дэлгүүр гэж хэлж болно.
МАНАЙ ДЭЛГҮҮРИЙН ОНЦЛОГ НЬ
-Өлгийний Иж бүрдэл санал болгодог, эко түүхий эдийг ашигладаг
-Монголд хамгийн анхны хурганы арьс зардаг
-Нэхий бойтог
- Гэртээ оёдол эрхэлдэг “Монгол” ээж нарын бүтээгдэхүүнийг авч зардаг
Уншигч та лайвыг бүтнээр нь үзэж, Бид аз жаргалыг өлгийднө” уриатай “Angel baby” өлгийний үйлдвэрийн үүсгэн байгуулагч, “Angel Baby” Хүүхдийн Их Дэлгүүр захирал Т.Түмэнжаргалын амжилтын түүхтэй танилцахыг хүсвэл Оёдлын Холбоо/оснмх/ фэйсбүүк пэйжээс үзээрэй.