Мэдээ, мэдээлэл
                         

Б. УРАНЧИМЭГ: ОЁДЛЫН САЛБАРТ ТАСРАЛТГҮЙ 36 ЖИЛ АЖИЛЛАЖ БАЙНА

"Бид хэрхэн ажилладаг вэ" цуврал LIVE 6-р дугаарт “AMNO Fashion” ХХК-ний үүсгэн байгуулагч Ерөнхий захирал , ОСНМХ-ны ТУЗ-ийн гишүүн Б.Уранчимэг оролцлоо. Тэрээр Зөвлөлт Холбоот Улсад “Оёдлын үйлдвэрийн инженер, эдийн засагч”  чиглэлээр суралцаж төгсжээ. Сургуулиа төгснөөсөө хойш салбартаа тасралтгүй 36 жил  ажиллаж байна.

КОМПАНИЙН ТУХАЙ

Түүний хувьд оёдлын үйлдвэрээ 1993 онд  байгуулж, хүү Амар, охин Номиныхоо нэрээр “Амно” хэмээн компаниа нэрлэжээ. Урчуудаас технологи өндөр шаарддаг костюм, пиджакаас гадна плато, бүх төрлийн ажлын хувцас, оффис болон сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэж байгаа үндэсний үйлдвэрлэгч юм. Үйлдвэрийн нийт талбай бол 1500мкв2. Нийт 60 оёдолчинтой үйл ажиллагаа явуулж байна.

 

САЛБАРЫНХАН МЭРГЭЖЛИЙН ТҮВШИНД АЖИЛЛААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ

Салбартаа тууштай, манлайлан ажиллаж байгаа үйлдвэрлэгч хүний хувьд оёдлын үйлдвэрийн зориулалтын ажлын байр чухал байдаг гэдгийг онцоллоо. Иймээс ажлын байрны зөв зохион байгуулалт, аюулгүй байдалд анхаарч ажилладаг талаараа хэлэв."АМНО ХХК-ийн" хамт олон  мэргэжлийн архитектураар оёдлын байрны стандарт нийцсэн үйлдвэрийн зураг төсөл хийлгэж, барилгаа барьжээ.  Тухайлбал тааз 4 метр өндөртэй байх, байгалийн гэрэл орох боломжийг бүрдүүлж,   хоёр талаасаа цонхтой, цонхны хэмжээ 2*20 харьцаатай байхаар шийдсэн байна. Түүнчлэн агааржуулалтын систем, гэрэлтүүлэг, оёдлын машин зэрэг бүх зүйл стандартын дагуу хангаж өгчээ. Ингэснээр ажилчдын бүтээмж нэмэгддэг. Мөн ажилчид тав тухтай, хамгийн гол аюулгүй орчинд бүтээл урлах боломжийг бүрдүүлсэн гэдгийг тодотгов. Тэрээр салбарынхан маань цаашдаа технологийн дагуу чанартай бүтээгдэхүүн урладаг байгаасай гэж боддог гэдгээ хуваалцлаа. Мөн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг салбараа дэмжиж нэгдмэл байж, хамтдаа хөгжиж, алсын хараатай байх хэрэгтэй гэлээ.

 

 "Бид хэрхэн ажилладаг вэ" цуврал LIVE 6-р дугаарт “AMNO Fashion” ХХК-ний үүсгэн байгуулагч, ОСНМХ-ны ТУЗ-ийн гишүүн Б.Уранчимэг Ерөнхий захирал оролцсон лайвыг уншигч та “Оёдлын Холбоо /оснмх/ гэсэн фэйсбүүк хуудсаар үзээрэй.

Линк: https://www.facebook.com/oyodol.mn/videos/2707132499562973/

 

Холбоо барих

Хаяг: #141, Factory street, 3rd khoroo, Khan-Uul district Ulaanbaatar, Mongolia

Э-Мэйл: info@oyodol.mn

Утас: 7004-0000

Хамтран ажиллагчид

Хамтран ажиллагч - 1

Хамтран ажиллагч - 2

Хамтран ажиллагч - 3

Хамтран ажиллагч - 4

Хамтран ажиллагч - 5

Нийгмийн сүлжээ