Мэдээ, мэдээлэл
                         

Т.ХОНГОРЗУЛ: БРЭНДИЙН НҮҮР ЦАРАЙ БОЛ ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЖ БОДДОГ

“Бид хэрхэн ажилладаг вэ” цуврал лайвын маань зочноор “Хадлан дээл” брэндийг үүсгэн байгуулагч, Три Флэймс ХХК-ийн Ерөнхий захирал Түвшинжаргалын Хонгорзул оролцлоо. Тэрээр оёдолын салбарт 14 дэх жилдээ ажиллаж байгаа юм. Харин “Flames Mongolian” брэндийг үүсгэн байгуулаад дөрөв дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна.  Хамгийн анх эрэгтэйчүүдэд зориулсан ангийн аяллын төрлийн хувцас хийж эхэлсэн түүхтэй. Өнөөдрийн байдлаар 6 төрлийн 60 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэжбайгаа “Гэр бүлийн брэнд” болтлоо өргөжжээ. Үүнээс сошиалд манайхыг “Хадлан дээл” түлхүү мэддэг.

 “FLAMES MONGOLIAN” БРЭНДИЙН НҮҮР ЦАРАЙ БОЛ ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЖ БОДДОГ

                Манай брэндийн хамгийн гол зүйл бол үйлчилгээ гэж ойлгодог. Мэргэжлийн талаас зөвлөгөө өгөхөөс гадна үйлчилгээний соёл, зан харилцааны үр дүнд хэрэглэгчдийн сэтгэл ханамж, дахин үйлчлүүлэх эсэхэд шууд шалтгаалдаг. Иймээс бид хамгийн анх хэрэглэгчтэй уулзаж байгаа мэргэжилтэн, худалдааны зөвлөхүүдийг чадавхжуулах нь чухал. Чадавхжуулсан боловсон хүчин маш үнэтэй капитал гэдгийг ойлгосон. 2-3 жилийн өмнөхтэй харьцуулахад “FLAMES MONGOLIAN” брэнд бага хүчээр өндөр бүтээлтэй ажиллаж сурсан. Үүнд ажил олгогч болон ажилтан хоёрын хичээл зүтгэлийн үр дүн. Дэлгүүр болон үйлдвэрлэл маань хамт байдаг учраас хэрэглэгчид үйлдвэрлэлийн явцтай танилцах боломжтой.

ТУВА, УЛААН-ҮҮД, ӨВӨР МОНГОЛ РУУ ЭКСПОРТ ХИЙЖ ЭХЭЛСЭН

Манай үйлдвэрлэгчид экспортод гаргах байдаг. Иймээс бид эх орныхоо үйлдвэрлэгчдийг дэмжиж, брэндүүдэд талаар хамтарч ажиллаж, зөвлөгөө өгч байна. Мөн  хилийн чандад брэнд үүсгэж өгдөг .

Холбоо барих

Хаяг: #141, Factory street, 3rd khoroo, Khan-Uul district Ulaanbaatar, Mongolia

Э-Мэйл: info@oyodol.mn

Утас: 7004-0000

Хамтран ажиллагчид

Хамтран ажиллагч - 1

Хамтран ажиллагч - 2

Хамтран ажиллагч - 3

Хамтран ажиллагч - 4

Хамтран ажиллагч - 5

Нийгмийн сүлжээ