Гишүүнчлэлийн тухай
                         

Гишүүнчлэлийн журам

Гишүүнчлэлийн хураамж

“Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо” ГҮ ТББ-ын Их хуралд оролцож байгаа гишүүдийн ил санал хураалтын дүн, Холбооны дүрмийн 2.5.2-т заасныг үндэслэн 2018 оны 01 сарын 27-ны өдрөөс эхлэн тогтоосны дагуу гишүүн дараах хураамжийг төлнө. Үүнд:

- Гишүүний жилийн татварын хэмжээ Компани - 500,000 төгрөг

- Гишүүний жилийн татварын хэмжээ Хувь хүн - 50,000 төгрөг

ОСНМХолбооны хураамжийн данс: Худалдаа Хөгжлийн банк – 418011164  /Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо/ тоот дансанд хийнэ үү.

Гишүүнээр элсэх үйл явц дараах хэлбэрээр явагдана.

Үүнд:

    • 01Oyodol.mn хаягийн “Гишүүнээр элсэх” цэсрүү орон өөрт тохирох анкетийг сонгон бөглөх
    • 02Анкетийг бөглөж дуусаад илгээх товчийг дарахад “Холбооны эрх зүйн байдал, журам” бүхий цонх гарч ирнэ.
    • 03Үүнийг уншиж танилцаад зөвшөөрч байвал зөвшөөрөх товчийг дарсанаар анкет илгээхдэх болно.
    • 04Илгээсэн анкетийг ОСНМХолбоо хүлээн авч таныг бүртгэлийг баталгаажуулах код илгээнэ. Ингэснээр таны бүртгэл баталгаажиж ОСНМХолбооны үндсэн гишүүнээр бүртгэгдэх болно.

Жич: Та ОСНМХолбооны гишүүнчлэлийн хураамжаа 50%-ийг төлсөн тохиолдолд бүртгэл идэвхжихийг анхаарна уу.

“ОЁДЛЫН САЛБАРЫН НЭГДСЭН

МЭРГЭЖЛИЙН ХОЛБОО” ГҮ ТББ-ЫН ДҮРЭМ-ийн

Хоёрдугаар бүлэг. Оёдлын мэргэжлийн

холбооны гишүүний эрх зүйн байдал

2.1.Оёдлын мэргэжлийн холбооны гишүүн

2.1.1. Оёдлын мэргэжлийн холбоо гишүүнчлэлтэй байх бөгөөд оёдлын үйлдвэрлэл эрхэлдэг хуулийн этгээд, хувь хүн гишүүн (цаашид гишүүн гэх) нь байна.

2.1.2. Оёдлын мэргэжлийн холбоо нь хүндэт гишүүнтэй байж болно. Хүндэт гишүүний эрх зүйн байдлыг ТУЗ-өөс журам гаргаж зохицуулна.

2.2. Гишүүний эрх, үүрэг үүсэх

2.2.2. Оёдлын мэргэжлийн холбооны гишүүдийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэнээр гишүүний эрх, үүрэг үүснэ.

2.2.3. Гишүүдийг аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахыг хориглоно.

2.3. Гишүүний эрх, үүрэг

2.3.1.   Гишүүн нь дараах эрхтэй. Үүнд:

2.3.1.1. Оёдлын мэргэжлийн холбооны үйл ажиллагаанд тэгш эрхтэйгээр оролцох;

2.3.1.2. Оёдлын мэргэжлийн холбооны удирдлага, бусад албан тушаалд өөрийн болон бусдын нэрийг дэвшүүлэх, сонгох, сонгогдох, томилогдон ажиллах, хуульд заасан үндэслэлээр болон өөрийн хүсэлтээр ажиллахаас татгалзах;

2.3.1.3. Холбооны үйл ажиллагаатай холбоотой журам, бусад шийдвэрийн төсөл санаачлах;

2.3.1.4. Оёдлын мэргэжлийн холбооны үйл ажиллагааны талаар санал хүсэлтээ илэрхийлэх, гомдол гаргах, шийдвэрлүүлэх;

2.3.1.5. Оёдлын мэргэжлийн холбооны удирдлага нь гишүүдийн нийтлэг эрх ашигт нийцээгүй шийдвэр гаргасан, үйл ажиллагаа явуулсан гэж үзвэл нийт гишүүдийн 20 хувийн дэмжлэг авснаар эрх бүхий байгууллагаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх;

2.3.1.6. Хууль, дүрэм, журамд заасан бусад эрх.

2.3.2. Гишүүн нь дараах үүргийг хүлээнэ. Үүнд:

2.3.2.1. Оёдлын мэргэжлийн холбооны дүрэм, Оёдлын мэргэжлийн холбооноос гаргасан журмыг дагаж мөрдөх;

2.3.2.2. Гишүүний хураамж төлөх;

2.3.2.3. Оёдлын мэргэжлийн холбооны үйл ажиллагаанд идэвихтэй оролцох;

2.3.2.4. Оёдлын мэргэжлийн холбооноос өгсөн үүрэг, даалгаврыг цаг хугацаанд нь хариуцлагатай биелүүлэх;

2.3.2.5. Өөрийн компанийн тухай мэдээллийг холбоонд үнэн зөв өгөх;

2.3.2.6. Өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас Оёдлын мэргэжлийн холбоонд учруулсан хохирлыг нөхөн төлөх.

2.4. Оёдлын мэргэжлийн холбоо болон түүний гишүүнд хориглох зүйлс

2.4.1. Гишүүний үйл ажиллагаанд дараах зүйлсийг хориглоно. Үүнд:

2.4.1.1.  Авилга өгөх, авах;

2.4.1.2.  Үгсэн хуйвалдах, цөөнхийн эрх ашгийг хамгаалсан үйл ажиллагаа явуулах;  

2.4.1.3.  Өөрт эрх олгогдоогүй асуудлаар Оёдлын мэргэжлийн холбоог төлөөлөх, мэдэгдэл   хийх, үйл ажиллагаа хэрэгжүүлэх;

2.4.1.4.  Тодорхой албан тушаал эрхэлж буй гишүүний хувьд олж мэдсэн дотоод мэдээлэл эсвэл холбоо болон түүний гишүүн байгууллагын нууцыг задруулахгүй байх;

2.4.2. Оёдлын мэргэжлийн холбоо дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

2.4.2.1. Оёдлын мэргэжлийн холбооны зорилгод нийцээгүй аливаа үйл ажиллагаа явуулах;

2.4.2.2. Улс төрийн болон шашны үйл ажиллагаа эрхлэх, сурталчлах;

2.4.2.3. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Холбооны нэрийн өмнөөс хөрөнгийн баталгаа гаргах, тэдгээрийн төлбөрийг төлөх.

2.5. Гишүүний хураамж

2.5.1. Оёдлын мэргэжлийн холбоо нь гишүүний хураамжтай байна.

2.5.2. Гишүүний хураамжийн хэмжээг Оёдлын мэргэжлийн холбооны Их хурлаас тогтооно.

2.5.3. Гишүүний хураамжийг Их хурлаас тогтоосон хугацаанд төлнө. Гишүүн өөрөө хүсвэл хураамжийг урьдчилан төлж болно.

2.5.4. Хураамж төлөх журам, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хураамжийн хөнгөлөлт үзүүлэх болон хураамжтай холбоотой бусад асуудлыг ТУЗ шийдвэрлэнэ. ТУЗ-ийн шийдвэр нь тодорхой гишүүнд давуу байдал олгоогүй байна.

2.5.5. Ёс зүйн зөвлөлөөс гишүүний эрхийг түдгэлзүүлэх хариуцлага ногдуулсан хугацаанд тухайн гишүүнийг гишүүний хураамжаас чөлөөлөхгүй.

“ОЁДЛЫН САЛБАРЫН НЭГДСЭН МЭРГЭЖЛИЙН ХОЛБОО”

ГҮ ТББ-Д ГИШҮҮН ЭЛСҮҮЛЭХ, ГИШҮҮНИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ,

ГИШҮҮНЭЭС ХАСАХ ЖУРАМ

1. “Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо” ГҮ ТББ-ын дүрэм, журмуудыг хүлээн зөвшөөрч, гишүүнээр элсэх хүсэлт гаргаж, гишүүний хураамжаас тодорхой хэсгийг урьдчилан төлсөн оёдлын үйлдвэрлэл эрхэлдэг хуулийн этгээд, хувь хүн холбооны гишүүн байна.

2. Холбоо нь хүндэт гишүүнтэй байж болно. Хүндэт гишүүний эрх зүйн байдлыг Төлөөлөн удирдах зөвлөлөөс журам гаргаж зохицуулна.

3. Холбооны гишүүдийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэнээр гишүүний эрх, үүрэг үүснэ. 

4. Нэгдсэн бүртгэлийн загварыг Төлөөлөн удирдах зөвлөл гаргаж батална.

5. Нэгдсэн бүртгэлийн мэдээлэлд дараах зүйлийг тусгана.

            5.1. Гишүүн нь хуулийн этгээд бол:

                        5.1.1. Хуулийн этгээдийн оноосон нэр;

                        5.1.2. Регистрийн дугаар;

                        5.1.3. Гүйцэтгэх удирдлагын мэдээлэл;

                        5.1.4. Хуулийн этгээдийн оршин байгаа хаяг;

                        5.1.5. Үйлдвэрлэлтэй холбоотой мэдээлэл.

            5.2. Гишүүн нь хувь хүн бол:

                        5.2.1. Гишүүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;

                        5.2.2. Регистрийн дугаар;

                        5.2.3. Оршин суугаа хаяг;

                        5.2.4. Эрхэлдэг үйлдвэрлэлтэй холбоотой мэдээлэл.

            6. Гишүүн болсон хуулийн этгээд, хувь хүний бүртгэлийг тусад нь хөтөлнө.

            7. Дараах тохиолдолд гишүүний эрхийг Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр түдгэлзүүлнэ.

                        7.1. Холбооны дүрмээр гишүүний үйл ажиллагаанд хориглосон үйлдэл хийсэн;

                        7.2. Холбооны Ёс зүйн зөвлөлөөс гишүүний эрхийг түдгэлзүүлэх хариуцлага ногдуулсан;

                        7.3. Гишүүний хураамжийг нэг жилийн хугацаанд огт төлөөгүй.

            8. Гишүүний эрхийг түдгэлзүүлэх хугацаа 3 сар хүртэл байна.

            9. Энэ журмын 8-д заасан хугацаанд гишүүн өөрийг нь түдгэлзүүлэх болсон нөхцөлийг байхгүй болгосон бөгөөд түүнээс үүссэн гэм хорыг арилгасан бол Ёс зүйн зөвлөлийн санал, Хяналтын зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Төлөөлөн удирдах зөвлөл гишүүний эрхийг сэргээнэ.

            10. Энэ журмын 8-д заасан хугацаанд гишүүн өөрийг нь түдгэлзүүлэх болсон нөхцөлийг байхгүй болгоогүй, түүнээс үүссэн гэм хорыг арилгаагүй бол Ёс зүйн зөвлөлийн дүгнэлт, Хяналтын зөвлөлийн саналыг үндэслэн Төлөөлөн удирдах зөвлөл түүнийг холбооны гишүүнээс хасах шийдвэрийг гаргана.

            11. Энэ журмын 10-т зааснаар гишүүнээс хасагдсан хуулийн этгээд, хувь хүн нь Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл шийдвэрийг хянуулахаар шүүхэд хандаж болно.

Холбоо барих

Хаяг: #141, Factory street, 3rd khoroo, Khan-Uul district Ulaanbaatar, Mongolia

Э-Мэйл: info@oyodol.mn

Утас: 7004-0000

Хамтран ажиллагчид

Хамтран ажиллагч - 1

Хамтран ажиллагч - 2

Хамтран ажиллагч - 3

Хамтран ажиллагч - 4

Хамтран ажиллагч - 5

Нийгмийн сүлжээ